Айлд хонох ч хэцүү юм даа

2010 оны 11-р сарын 11 Нийтэлсэн Хурц

Нөмгөн тэрлэгтэй бүсгүй урдуур хойгуур минь алхана 

Нүгэлт бодол толгойгоос үл сална

Сар тооноор асгарна

Сайхан бүхнийг төсөөлж хэвтэнэ

Зүүд нойрондоо түүнийг бодоод

Зүгээр сайхан амрахаас даа хөөрхий...

Нэргүй шүлэг

2010 оны 09-р сарын 03 Нийтэлсэн Хурц

Усгүй нууранд хөлөөн дүрэх мэт тэр инээд 

Урьдаас товлосон юм шиг тэр харц

Санаандгүй таарсан мэт царай

Саваагүй хоосон үгс

Гэхдээ сайхан би тоохгүй

Гэнэтийн учиралд тасчихаж...

Шөнө

2010 оны 01-р сарын 12 Нийтэлсэн Хурц

Хавирган сар хажуунаас хатгана

Хаа нэгтэй чоно улих шиг 

Хоттой хонь үргэн хуйлраад л

Хаашаа ч янзын шөнөв дээ.

Төөрсөн амраг

2010 оны 01-р сарын 09 Нийтэлсэн Хурц

Хавар цагийн бороо адил

Хачин гоё нулимс

Хацар даган илүү гэрийн цоорхойгоор дусдаг дусаал шиг 

                                                                    том томоор бөмбөрнө

Хатавчинд суух харц мэт гуниг 

Хаяагаар нэвт үлээх шиг зүрхийг чинь шархлуулж 

Төөрсөн, гунигласан амраг минь

                                                        бүү шанла

Наана чинь би байна

Наддаа ир.

Дурлал аа гэж...

2010 оны 01-р сарын 09 Нийтэлсэн Хурц

Холын энгэрт ургасан тэр цэцэг шиг 

Нэг л сайхан бүхэн намайг хучина 

Би салж чадахгүй ороолдоно

Бодолд минь тээглэсэн яг тийм цагаан хүсэл

Бороо адил шалба норгоно

Дурлалаа гэж...

Афоризм

2010 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Хурц

Амьдралын хамгийн сайхан нь бие биенээ хайрлах 

Амьдралын хамгийн үнэтэй нь бие биендээ итгэх байдаг юм байна.